Өнөөдөр бараг л Монгол хүн бүр энэ хэцүү нийгэмд хүн шиг амьдрахын төлөө дор бүрнээ завгүй хичээж байгаа болов уу. Гэхдээ ихэнх нь өөрсдийнхөө төлөө. Аргагүй ч байх, эхлээд хүн өөрийгөө "хүн" шиг авч явж байж цаашлаад нийгэмдээ нөлөөлөх учиртай. Гэвч хараад байхад бидний ихэнх нь өөрийгөө болгоод л, боломж байсан ч "Надаар юу гэж дутахав" хэмээн хар амиа л бодож байгаа байх. Гэтэл сая их сайхан юм үзлээ. Бидний мэддэггүй арай өөр амьдрал бас байна.

Сагс мэддэггүй би Premier Sports Network "Mongolian Mike" буюу нийт 16 цагийн турш үргэлжлэх, 2 цуврал баримтат киног нэг ч хором уйдалгүй, үнэхээр дурлаж үзэж дуусгалаа.

Жаахан байхад "Монголын хамгийн өндөр хүн хэн бэ? гэнгүүт "Шаравжамц" гэж хариулахыг АХА-гаар харж байснаар өөрөөр Sharavjamts Tserenjankhar эрхэмийн талаар мэддэггүй байжээ.

Тэгээд хүн бүр амиа боддоггүй л юм байна. Хүн бас эд материал, алдар нэр, албан тушаал, эгогоос илүү, бүр өөрөөсөө "ТОМ" тийм мөрөөдлийг тээгээд явж болдгийн байна гэдгийг үзээд маш их бахархлаа.

Нэг ч гэсэн ийм гэр бүл байгаад баярлаж байна. Үзэж байхад сэтгэл хөдөлгөсөн мөчүүд олон байсан ч хүүгээ Монгол хүн болгох гээд, өөрийн хүсэл мөрөөдлөө хойш нь тавиад эх орон руугаа буцсан гэдэг хэсэг дээр өөрөө гадаадад байгаа ч тэр үү зүрх хөндүүрлээл явчихлаа… Хүн хэлд ордог хэлээрээ сэтгэдэг гэдэг. Бид нар хүүхдүүдээ гадаадаар сэтгэдэг гадаад хүүхдүүд болгоод байвал Монголд хэн үлдэх юм? гэдэг үг хатуу боловч үнэн байна.

None

Эхний анги эхэлмэгц Энхийн-Од хэлдэг юм.

"Эхэндээ бол юун кино л гэж бодсон. Гэхдээ дараа нь өөрийгөө том амжилтыг гаргаад явж байгаа юм байна гэдгээ мэдсэн. Том амжилтыг мөрөөдөөд бол хүрэхгүй шүү дээ. Тэрний төлөө юу золиослодог, юу зарцуулдаг гэдгийг хүүхдүүдэд ойлгуулахыг хүссэн."

Үнэхээр чиний хэлсэн зөв байна аа. Кино хийсэн нь зөв байна.

Хүн бүрт ийм том зүйлийн араас явах, мөрөөдөх тавилан байдаггүй. Нээрэн л бидний ихэнх нь өөрсдийнхөө төлөө амьдраад дуусдаг. Харин хийж байгаа зүйлээрээ эх орондоо оюуны, спортын баялгийг бүтээж яваад өөрт нь болон гэр бүлд үнэхээр баярлалаа л гэмээр байна. Од болон гялалзаарай, Энхийн-Од оо! Чиний хүрэх гэж яваа цэг чинь биш, энэ хүртэлх явж байгаа замнал чинь өөрөө амжилт шүү гэж бас хэлье.

Энэхүү нэвтрүүлгийг олон хүн үзээд оюунаа баясгаасай. Амьдралд бас эд баялагаар хэмжигдэхгүй Том мөрөөдөл байдаг шүү.